• Mongolian Beauty Clinic

    DERMAESTHETIC

    ХАЯГ:Хан-уул дүүрэг Махатма Гандигийн гудамж Romana Residence 2 давхар 204
    ДЭЛГЭРЭНГҮЙ ≫
  • DERMAESTHETIC

    Dermaesthetic beauty clinic Mongolia CONTACT: 77170000
    ДЭЛГЭРЭНГҮЙ ≫
  • DERMAESTHETIC

    Энэхүү эмнэлэг нь Европ стандартын дэвшилтэд техник технологи дээр суурилсан мэсгүй эмчилгээг эрхэлж буй анхдагч эмнэлэгүүдийн нэг бөгөөд тус эмнэлэгт Европын холбооны улсад мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвар болон туршлагатай хамт олон ажиллаж байна. DERMAESTHETIC эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инсертификаттай бөгөөд чанарын өндөр түвшинд Швейцарь болон Канад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болон лазер эмчилгээнүүдээр чанарын өндөр түвшинд арьс гоо заслын үйлчилгээг үзүүлж байна.
    ДЭЛГЭРЭНГҮЙ ≫

FRECKLE E-LIGHT

Freckle буюу цоохор сэвхиний E-light pigmentation гэрлэн эмчилгээний гайхалтай үр дүн / одоо цагийн хамгийн үр дүнтэй номер 1 эмчилгээ / Эмчилгээнд 2 долоо хоногийн зайтай дунджаар 2-3 удаа орох ба арьсанд гэмтэл үүсгэдэггүй мөн дараах сөрөг нөлөө огт байхгүй! Мэдээж туршлагатай нарийн мэргэшсэн эмчийн хяналтан дор зөв нарийн тохиргоотой хийгдсэнээр / тухайн арьсны онцлогт тохируулан хийх/ өндөр үр дүн үзүүлдэг.Гэрлэн болон лазер эмчилгээний төрлүүд нь эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтанд хийгдэх стандарттай байдгыг анхаарах нь чухал ! / Дэрмастетик арьс гоо заслын эмнэлэг нь 9дэхь жилдээ лазер, гэрлэн эмчилгээний бүх төрлийг дагнан эмчилгээ эрхэлж байгаа туршлагатай/ Бидэнд мэссежээр асуултууд их ирдэг ба хүн бүрийн арьсны онцлог болон асуудлын хэмжээ өөр өөр байдаг тул өөрийн биеэр ирж эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг, мөн нүүрлүү тариад цоохор сэвхи арилдаг гэнэ, шүршдэг бүтээгдхүүн байна үр дүнтэй юу зэрэг асуултууд ихээр ирсэн байна! Бодит байдал дээр эдгээр нь эмчилгээний түвшинд хүрэх үр дүнтэй байдаггүйг анхааруулая! Тиймээс аливаа эмчилгээ үйлчилгээний талаар мэдээлэл судлагаа явуулж хариуцлагатай хандан мэргэжлийн туршлагатай эмч эмнэлэгт хандахыг зөвлөж байна! Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе! Дэрмастетик арьс гоо заслын эмнэлэг тел: 7717-0000 88030403 

E-LIGHT+RF БОЛОН IPL


E-light+RF буюу IPL








Лазерийн сайжруулсан, шинэчлэгдсэн эрин үе!
Уламжлалт IPL буюу эрчимт хийн гэрлэн эмчилгээний эрсдлийг багасган түүний дараах шинэ үеийн
сайжруулсан шинэчлэгдсэн  E- light+RF эмчилгээний аппарат нь RF буюу соронзон долгионы
давтамжийг нэмснээр арьсны илүү гүн асуудлыг шийдэх чадвар нэмэгдлээ. Мөн шинэчлэгдсэн
“spectra” лампны нөлөөллөөр эмчилгээний дараах үр дүн илүү өндөр болсон байна.  Ice crystal
хошууны хөргөх чадвар нэмэгдсэнээр арьсыг гэмтээх асуудал огт байхгүй. Эмчилгээний дараа
collagen elastin-ийн хэмжээ өсөж, арьсны өнгө сэргэх, залуужих, илүү чангарах, арьсны эдгэрэлт
түргэсч, батгашилт зогсох, сэвх нөсөө арилгах, хацрын улайлт, хамрын хялгасан судасны өргөсөлт
зэргийг арилгаж таны арьсыг илүү залуу, эрүүл толигор, өнгөлөг болгоно. Мөн илүүдэл үсний ургалт
зогсоох ба зөөлөн нарийн ширхэгтэй үсний  ургалт зогсооход илүү тохиромжтой болсон.
Хийгдэх эмчилгээнүүд
:
-
Сэвх нөсөө толбо арилгах
-
Хацрын улайлт, хамрын хялгасан судасны өргөсөл арилгах, хөлийн өргөссөн судас
нарийсгах
-
Бодисын солилцоог сайжруулах, арьсны уян хатан байдлыг сайжруулах, өнгийг сэргээх,
чангалах, залуужуулах
-
Арьсны тослогийг тэнцвэржүүлж батгашилт зогсоох, батганы савханцар устгах, хэт
тослогжилт эмчлэх
-
Шаардлагагүй хэсгийн илүүдэл шар үсний ургалтыг зогсоох (сахал, суга, бикини, гар хөлийн

шар үс гэх мэт )

DERMASHINE


Dermashine - Гэрэлтсэн чийглэг арьсны нууц


Эрс тэс уур амьсгалтай манайх шиг орон төдийгүй чийглэг агаартай оронд хүртэл нэн тэргүүнд
хийгдэх ёстой эмчилгээ гэгддэг Дерма Шайн нь гиалуроны хүчил уургыг  нүүрэнд жигд тарих
эмчилгээ юм. Арьсны уян хатан байдлыг сайжруулах, өнгийг сэргээх, удаан хугацаанд өндөр
чийгшилтэй байлгах шилдэг эмчтлгээний төрөл юм. Арьсны чийгшлийг хэвийн болон өндөр байлгах
зорилгоор нүүр, хүзүү, цээж мөн гарын арьсанд ч хийж болдог. Тарьсан цагаас эсийн түвшинд шууд
үр нөлөөтэй үйлчилж эхэлдэг. Гиалуроны хүчил нь хүний арьсны чийгшилд  хамгийн чухал нөлөөтэй
ус татагч уураг юм. Үр дүнгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг.
Дерма Шайны онцлог:
-Өвдөлт хөхрөлт улайлтгүй. Богино хугацаанд хийгдэнэ. /30 минут/
-Аппарат нь вакум даралттай, бичил хэмжээний 5-9 зүү хэрэглэдэг  эдгэрэх хугацаа шаардлагагүй.
- Арьсны байдлаас хамаарч 21 зайтай 3 удаа орох ба энэ нь таны байнга ирэх цагийг шууд хэмнэх
бөгөөд удаан хугацаанд буюу үйлчилгээний дараа 6 сар  чийгшлээ бүрэн хадгалана.
- Автомат тохируулгатай тул арьсны шаардлагатай давхаргад эн тэнцүү жигд тараагдаж эмчилдэг
тул чийгшлээ удаан барина. /гар аргаар тарих нь үр дүн бага байдаг/
Дерма Шайны нөлөө:
 - Арьсны уян хатан чанарыг сайжруулан зөөлөн өнгөлөг болгон цайруулна.
-  Арьсны чийгшил алдагдахгүй байснаар үрчлээг багасган арьсны хөгшрөх үйл явцыг үр дүнтэй
удаашруулна.
-  Арьсны бусад асуудлууд үүсэхээс сэргийлнэ.

PRP (Рlatelet Rich Plasma)



PRP буюу Рlatelet Rich Plasma - Тромбоцитоор баялаг сийвэн

Өөрөө өөрийгөө залуужуулах шилдэг технологи
Арьс суларсан мэт санагдах, үрчлээ үүсгэх, нүдний доогуур ядарснаас үүдэлтэй хөх ягаан бараан
туяа татаж унжих, арьсны өнгө жигд биш, байнга ядарсан мэт байх болон шарх сорвийг эдгээх 
зэрэг тохиолдолд хамгийн зөв шийдэл нь PRP /Platelet Rich Plasma/ юм.
Тромбоцитоор баялаг сийвэн  гэж юу вэ?
Тромбоцит нь ялтсан эс ба шарх эдгээх, цус бүлэгнүүлэх, эд эсийг сэргээн нөхөн төлжүүлэх
үүрэгтэй залуу эрүүл эс юм. Хүний цусанд байх энэхүү эрүүл эсийг шинэ технологийн аргаар буюу
аппаратын тусламжтай ялгаж авч арьсныхаа хүссэн хэсэгт тарьснаар  эд эсийг сэргээн нөхөн
төлжүүлж  арьс хөгшрөх явцыг удаашруулан арьсны залуу төрх байдлыг эсийн түвшинд хүчтэй
сэргээдэг . Манай эмнэлэгийн хувьд эсийг ялгах sodium citrate, polymer гельтэй вакум шилний
тусламжтайгаар ялгадаг нь илүү өндөр үр дүнтэй байдаг.
PRP тарилгыг эрүүл мэндийн эмчилгээний салбарт олон төрлөөр буюу шүдний буйлны  эмчилгээ,
үе мөчний өвчин, нөхөн сэргээх мэс засал болон гоо  сайхны мэс засал, арьс залуужуулах зэрэгт
өргөн хэрэглэдэг. Түүнчлэн чихрийн шижингээс үүсэлтэй хөлний арьсны шархлаа, нурууны цооролт,
түлэгдэлт, үс уналт, өнгөц болон мэс заслын гэмтэл зэрэгт PRP-ийг өргөн хэрэглэдэг. Мөн Filler
болон botox , collagen-тэй утсаар  өргөх болон бусад мэсийн бус залуужуулах эмчилгээнүүдтэй 
PRP-г хамт хийснээр илүү үр дүн үзүүлдэг. 

Гиалуроны хүчил


Хүний биед агуулагдаж байдаг чийг нь нас ахихын хэрээр үгүй болдог бөгөөд Гиалуроны хүчил нь  энэхүү чийгийг хадгалж байх үүрэгтэй хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс юм.  Энэхүү бүтээгдэхүүн нь өөртөө дээд зэргийн чийгийг агуулсан Гиалуроны хүчил их хэмжээгээр агуулсан тул хүний биеийн чийгийг хадгалж,  таны гоо үзэсгэлэнг дотор талаас тань дэмжих болно.
  Гиалуроны хүчил нь чийгийг маш ихээр агуулсан бүтээгдэхүүн бөгөөд биеийг чийгээр бүрэн хангаж өгдөг учраас залуу насыг хадгалж арьсыг гялалзсан өнгөлөг болгодог тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд ч өргөн хэрэглэгддэг ашиг тустай бодис юм.
Гиалуроны хүчлийн гоо сайханы ач тусыг нэмэгдүүлэхийн тулд squalene болон хятад чавганы ханд, арьсны гоо сайхныг  дэмжих чухал үүрэгтэй В2 амин дэм зэргийг нэмж өгснөөр таны биеийн чийгийг тэнцвэртэй болгож, арьсны тань чийглэг, толигор байдлыг хадгалах болно.
      Скюалене  арьсыг бүрдүүлэгч бүтцүүдийн нэг бөгөөд арьсыг гадны нөлөөллөөс хамгаалж,  арьсны чийгийг хадгалах үүрэгтэй чухал элемент юм.  DHC-н энэхүү бүтээгдэхүүнд  орсон скюалене нь далайн гүнд амьдрах аврага загаснаас гаргаж авсан тосыг боловсруулж 99% хүртэл өтгөрүүлсэн цэвэр бүтээгдэхүүн юм.
    Хятад чавганы ханд нь коллаген,  эластин,  гиалуроны хүчлийг задлагч хүчин зүйлсийн үйл ажиллагааг саармагжуулах хүчин чадалтай юм.  Түүнээс гадна коллаген үүсэх үйл явцыг дэмжиж, сэвх толбо үүсгэгч tyrosine-ий үйл ажиллагааг саармагжуулан,  арьсны гоо сайхныг хамгаалах болно.

Botulinum toxin (BOTOX)


Botulinum toxin (Botox) буюу Ботоксыг дэлхийн олон улсад гоо сайхны зорилгоор нүүрний үрчлээсийг тэнийлгэх зорилгоор хэрэглэдэг болсоор олон жил болж байна. Үүнийг зарим нэг мэдрэлийн өвчин эмгэгийн үед ч бас хэрэглэдэг. Тодорхой тун хэмжээгээр зөв цэгүүдэд тарихад ямарч хор нөлөөгүй уураг юм. Анх АНУ-ын биотехнологийн хүрээлэнгийн судлаачид Ботоксын нүүрний үрчлээс тэнийлгэх үйлчилгээг нь анзаарч Аллерган компани гоо сайхны зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн юм. Хүний нүүрний булчингуудыг зажилбарын ба инээмсэглэлийн гэж хоёр ангилдаг. Инээмсэглэлийн булчингуудын агшилт нь түүнийг хучсан арьсан дахь үрчлээсийг бий болгоно. Ботоксыг тарихад тухайн хэсгийн мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжих үйл тодорхой хугацаанд сааталж ингэснээрээ булчин суларч түүнээс улбаалан гардаг арьсны үрчлээсүүд тэнийнэ.

Мезотерапи (ЗҮҮГҮЙ)




Мезотерапи нь арьсыг залуужуулах, целлюлит хайлуулах, бие галбиржуулах, арьс чийгшүүлэх ба уяан хатан болгох, толгойн үсний ургалтыг сайжруулах зорилготой, эмчилгээний чанартай олон давтамжтайгаар хуримтлал үүсгэж хийгддэг тарилгын арга юм.
Урт хугацааны байгалийн чанартай үр дүн авахыг хүсч байвал, мөн хүзүү бас цээжний хэсгээ залуужуулахыг хүсвэл ботокс ба филлерүүд танд тус болохгүй.
Филлэр болон ботоксын аргачлалууд нь хязгаарлагдмал хэсэг газарт л, тодорхой нэг зорилгын хүрээнд нөлөө үзүүлдэг юм. Филлерийг үл хөдлөх үрчлээсэнд эсвэл нүүрний ямар нэгэн хэсгийн хэмжээг томруулах зорилгоор хийдэг бол, ботоксыг хөдөлгөөнтэй үрчлээсэнд, булчингийн үйл ажиллагааг тамиржуулах аргаар ашигладаг.
Гэхдээ эдгээрийн аль, аль нь толбожилтыг эмчилж, арьсны өнгийг сэргээх, эсвэл хүзүү ба цээжний үрчлээсийг багасгах чадваргүй.
Харин мезотерапи нь арьсанд нийтэд нь үйлчилдэг.. 
Харин эдгээр аргачлалыг мезотерапи эмчилгээтэй хослуулж, цогц эмчилгээ хийлгэвэл хамгийн шилдэг үр дүн гарах болно.