Гиалуроны хүчил


Хүний биед агуулагдаж байдаг чийг нь нас ахихын хэрээр үгүй болдог бөгөөд Гиалуроны хүчил нь  энэхүү чийгийг хадгалж байх үүрэгтэй хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс юм.  Энэхүү бүтээгдэхүүн нь өөртөө дээд зэргийн чийгийг агуулсан Гиалуроны хүчил их хэмжээгээр агуулсан тул хүний биеийн чийгийг хадгалж,  таны гоо үзэсгэлэнг дотор талаас тань дэмжих болно.
  Гиалуроны хүчил нь чийгийг маш ихээр агуулсан бүтээгдэхүүн бөгөөд биеийг чийгээр бүрэн хангаж өгдөг учраас залуу насыг хадгалж арьсыг гялалзсан өнгөлөг болгодог тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд ч өргөн хэрэглэгддэг ашиг тустай бодис юм.
Гиалуроны хүчлийн гоо сайханы ач тусыг нэмэгдүүлэхийн тулд squalene болон хятад чавганы ханд, арьсны гоо сайхныг  дэмжих чухал үүрэгтэй В2 амин дэм зэргийг нэмж өгснөөр таны биеийн чийгийг тэнцвэртэй болгож, арьсны тань чийглэг, толигор байдлыг хадгалах болно.
      Скюалене  арьсыг бүрдүүлэгч бүтцүүдийн нэг бөгөөд арьсыг гадны нөлөөллөөс хамгаалж,  арьсны чийгийг хадгалах үүрэгтэй чухал элемент юм.  DHC-н энэхүү бүтээгдэхүүнд  орсон скюалене нь далайн гүнд амьдрах аврага загаснаас гаргаж авсан тосыг боловсруулж 99% хүртэл өтгөрүүлсэн цэвэр бүтээгдэхүүн юм.
    Хятад чавганы ханд нь коллаген,  эластин,  гиалуроны хүчлийг задлагч хүчин зүйлсийн үйл ажиллагааг саармагжуулах хүчин чадалтай юм.  Түүнээс гадна коллаген үүсэх үйл явцыг дэмжиж, сэвх толбо үүсгэгч tyrosine-ий үйл ажиллагааг саармагжуулан,  арьсны гоо сайхныг хамгаалах болно.

0 Сэтгэгдэл: