PRP (Рlatelet Rich Plasma)



PRP буюу Рlatelet Rich Plasma - Тромбоцитоор баялаг сийвэн

Өөрөө өөрийгөө залуужуулах шилдэг технологи
Арьс суларсан мэт санагдах, үрчлээ үүсгэх, нүдний доогуур ядарснаас үүдэлтэй хөх ягаан бараан
туяа татаж унжих, арьсны өнгө жигд биш, байнга ядарсан мэт байх болон шарх сорвийг эдгээх 
зэрэг тохиолдолд хамгийн зөв шийдэл нь PRP /Platelet Rich Plasma/ юм.
Тромбоцитоор баялаг сийвэн  гэж юу вэ?
Тромбоцит нь ялтсан эс ба шарх эдгээх, цус бүлэгнүүлэх, эд эсийг сэргээн нөхөн төлжүүлэх
үүрэгтэй залуу эрүүл эс юм. Хүний цусанд байх энэхүү эрүүл эсийг шинэ технологийн аргаар буюу
аппаратын тусламжтай ялгаж авч арьсныхаа хүссэн хэсэгт тарьснаар  эд эсийг сэргээн нөхөн
төлжүүлж  арьс хөгшрөх явцыг удаашруулан арьсны залуу төрх байдлыг эсийн түвшинд хүчтэй
сэргээдэг . Манай эмнэлэгийн хувьд эсийг ялгах sodium citrate, polymer гельтэй вакум шилний
тусламжтайгаар ялгадаг нь илүү өндөр үр дүнтэй байдаг.
PRP тарилгыг эрүүл мэндийн эмчилгээний салбарт олон төрлөөр буюу шүдний буйлны  эмчилгээ,
үе мөчний өвчин, нөхөн сэргээх мэс засал болон гоо  сайхны мэс засал, арьс залуужуулах зэрэгт
өргөн хэрэглэдэг. Түүнчлэн чихрийн шижингээс үүсэлтэй хөлний арьсны шархлаа, нурууны цооролт,
түлэгдэлт, үс уналт, өнгөц болон мэс заслын гэмтэл зэрэгт PRP-ийг өргөн хэрэглэдэг. Мөн Filler
болон botox , collagen-тэй утсаар  өргөх болон бусад мэсийн бус залуужуулах эмчилгээнүүдтэй 
PRP-г хамт хийснээр илүү үр дүн үзүүлдэг. 

0 Сэтгэгдэл: